• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-13 15:47:21    
Франц, Герман засгийн газрын нэгдсэн хурал хийж хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     Франц Германы засгийн газрын нэгдсэн хурал хийхээс өмнө, хоёр орон нь А 380 хэлбэрийн Аэробусыг хүлээлгэн өгөхийг гурван удаа хойшлуулах, Аэробус компани 4 тэрбум 800 сая еврогийн алдагдалд тулгарч байсан юм. Алдагдлыг багасгая гэвэл аж ахуйн нэгжийг цомхотгох хэрэгтэй . Аэробус компанийн ерөнхий захирал Шритиан Штреиффийн төлөвлөгөөний дагуу А 380 хэлбэрийн Аэробус үйлдвэрлэх баазыг Германы Гамбургаас Францын Тоулоусед нүүлгэх хэрэгтэй юм. Ингэвэл Герман нь үлэмжхэн ажлаар хангагдах боломжийг алдах төдийгүй Аэробуст эд анги үйлдвэрлэж байгаа харьяа аж ахуйн нэгжийн ашиг сонирхол ч ноцтой хохирох болно. Үүнээс гадна, Германы сансрын техникийн судалгааны түвшин ч ихээр нөлөөлөх болно. Нарийн судлан үзсэний дараа Шритиан Штреифф Аэробус компанийн ерөнхий захирлын тушаалаас огцорч, Европын агаарын сэргийлэлт болон нисэх онгоцны компанийн Францын талын дарга Л. Каллоисыг уг тушаалд томилсон байна. Каллоис тушаалд орсны дараа бодлогодоо өөрчлөлт хийж угийн хавсарган нэгтгэх төлөвлөгөөг орхиж засаг захиргааны удирдах давхаргыг шууд өөрчилсөн байна. Тушаалд оронгуутаа тэрээр 10 мянган хүн хасахаар мэдэгдсэн байна. Өнөө Аэробус компанийн бүх дэлхийн ажлтан ажилчин нийт 55 мянга байна. түүний дотор Францын 22 мянга, Германы 20 мянга байгаа юм байна.

1  2  3  4