Франц Германы засгийн газрын нэгдсэн хурал хийх механизмыг 2003 онд тухайн үеийн Германы канцлер К. Шройдер Францын Ерөнхийлөгч Ширактай хамтран санаачлан тогтоосон юм. Засгийн газрын нэгдсэн зургаан удаагийн хурлаар дамжин Франц Германы хамтын ажиллагааны механизм ирэх тутам боловсронгуй болсон бөгөөд хоёр талын харилцааны гол тал болсон байна. Энэ удаагийн Аэробусын хямралыг зохицуулсан нь маш сайн жишээ болно. Франц Герман хоёр орон нь улс төр, эдийн засаг зэрэг олон салбарт хамтын ашиг сонирхолтой тул хоёр орон хойшид зөвлөлдөн хамтран ажиллах болно . \Урангоо орчуулж, Цэцэн хянав\ 1 2 3 4
|