• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-27 15:53:10    
Хятад улс ард иргэдийн бие махбодод шалгалт хийх ажлаа эрчимжүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Биеийн тамир спортын ерөнхий газар сүүлийн үе Бээжинд хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын нийт иргэдийн бие махбодын байдалд хоёрдох удаа шалгалт хийсэн үндсэн байдал болон шалгалтын дүнг мэдээлсэн байна. Нийт иргэдийн бие махбодын байдлыг ойлгох чухал арга хэмжээ болсоны хувьд уг шалгалтыг Хятад улс улмаар чухалд үзэх болжээ.

     Нийт иргэдийн бие махбодын шалгалт гэдэг нь нэг орон ард иргэнийхаа биеийн төлөв байдал, чадал, уур чанар зэрэг олон талыг системтэй эзэмшиж, бүх хятадын хэмжээнд тогтмол хугацаатай шалгалт хийх дүн шинжилгээний ажиллагааг зааж байгаа юм. Олон жилийн турш, маш олон хөгжсөн орон энэ ажиллагааг чухалд үзсээр ирсэн юм. Японоор жишээлэхэд, энэ ажлыг зохион явуулаад зуун жил болж байгаа бөгөөд шалгалтын дүнг тогтмол хугацаатайгаар мэдээлдэг юм. Эдийн засаг нийгэм тасралтгүй хөгжихийн дагуу Хятадын Засгийн газар ч шалгалтын энэ ажиллагаад нэн их анхаарал тавих болсон байна.

1  2  3