• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-27 15:53:10    
Хятад улс ард иргэдийн бие махбодод шалгалт хийх ажлаа эрчимжүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын нийт иргэдийн биеийн эрүүл мэндэд шалгалт хийх ажиллагааг 2000 онд анх удаа зохион явуулсан бөгөөд 5 жил бүрд нэг удаа хийхээр тогтоосон юм. 2000 онд анх хийсэн энэ шалгалт нь Хятадын нийт иргэдийн биеийн эрүүл мэндэд урт хугацаагаар даган шалгах ажиллагаад үндэс тависан байна. Хятадын Биеийн тамир спортын ерөнхий газрын даргын орлогч хатагтай Хү Жяянь хэлэхдээ, 2000 онд Хятадын Биеийн тамир спортын ерөнхий газар нь Хятадын Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Үндэстний хэрэг эрхэлсэн хороо, Хөдөө аж ахуйн яам, Сангийн яам зэрэг 9 байгууллагатай хамт Хятадын 31 муж, өөртөө засах район, шууд хариа хотод нийт иргэдийн биеийн эрүүл мэндэд шалгалт хийх системийг байгуулж, 20-р зууны сүүлч үеийн Хятадын ард түмний эрүүл мэндийн байдлын үндсэн тоо сэлтийг эмэтгэн чуглуулсан байна гэжээ.

1  2  3