2005 онд Хятадын Биеийн тамир спортын ерөнхий газар нь бүх хятадын хэмжээнд нийт иргэдийн эрүүл мэндийн байдалд хоёрдох удаагаа шалгалт хийсэн бөгөөд 25 үндэстний 223 мянган хүн хамрагдсан байна. Энэ удаагийн шалгалтын ажилд нийт иргэдийн эрүүл мэндийн ерөнхий үзүүлэлтийг анх удаа судлан тогтоосон юм. Шалгалтын дүнгээс үзвэл, нийт иргэдийн эрүүл мэндийн төвшин нь 2000 оныг бодвол зохих хэмжээгээр дээшилсэн бөгөөд 20-оос 39 насны хоорондох насанд хүрэгсдийн эрүүл мэндийн байдал нь илэрхий дээшилсэн юм. 1 2 3
|