Сайн байна уу, эрхэм хүндэт сонсогчид оо? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакциас бямба гариг болгон бэлтгэн явуулдаг дуу хөгжмийн тусгай нэвтрүүлэг та бүхний мэндийг айлтган золгож байна. Ингээд энэ удаагийн нэвтрүүлгээр та бүхэндээ Хятадын эрэгтэй цээл холойн алдарт дуучин Ван Хунвэйгийн дуулсан Хятадын ардын дуунаас танилцуулья.
Сая та бүхний хүлээн авч сонссон дуу бол Ван Хунвэйгийн дуулсан Шиньжяны казак ардын дуу " Чамайгаа би маргааш болтол хүлээнэ" гэдэг дуу байгаа. Дууны гитарын аяс хүнд өөрийн эрхгүй амгалан тайван тал нутгийн шөнийг бодогдуулдаг юм. Энэхүү дуунд Ван Хунвэй-н опер дуулах арга болон ардын дуу дуулах аргыг эвлэг уялдуулж, өөрийн гэсэн онцлогтой байж, гал залуугийн маргаашийн амьдралдаа сайн сайхан хүсэл мөрөөдөлтэй байгааг нүдэнд үзэгдэм харуулсан байна.
1 2 3
|