• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-14 18:32:36    
Ван Хунвэйгийн дуулсан Хятадын ардын дуу

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын чөлөөлөх армийн урлагийн дээд сургууль төгссөний дараа, Ван Хунвэй нь Шиньжянгийн армийн дуу бүжгийн чуулгад очиж ажилласан байна. Цэргийн дуучин болсны хувьд, тэрээр үргэлж анхан шатанд очиж тоглолт хийн, өргөн олон тухайн газрын ард түмэн болон дарга байлдагч нарын халуун сайшаал магтаалыг хүртэж иржээ.

     2000 онд, Ван Хунвэй нь Хятадын төв телевизийн эрхлэн явуулсан залуу дуучдын шагналт тэмцээнд алтан медаль хүртжээ. Энэ цагаас эхлэн Хятад улс даяар олон хүмүүс түүнийг таних болсон байна. Ван Хунвэй ч Шиньжянгаасаа Бээжинд хүрэлцэн ирж, Хятадын ардын чөлөөлөх армийн улс төрийн ерөнхий газрын дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин болж, өөрийн царгиа сайхан дуу холойгоороо Хятадын нэн олон ард түмний бахархалыг татсан байна.

     Та бүхний одоо хүлээн авч сонсч байгаа дуу бол Ван Хунвэйгийн дуулсан Шань Бэй ардын "Гань Шэн Линь" гэдэг дуу байгаа. Уг дуу нь уянгалаг сайхан сэтгэлгээр дуулагдаж, нэгэн гоо үзэсгэлэнт охин зам хүвээнд зогсон, сэтгэлийн хонгороо эртхэн харьж ирэхийг сэтгэлээ хорьж ядан хүлээж байгааг харуулдаг. /Хүчит редакторлон бэлтгэв/


1  2  3