• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-14 18:32:36    
Ван Хунвэйгийн дуулсан Хятадын ардын дуу

Хятадын Олон Улсын Радио

      Ван Хунвэй нь Хятадын баруун хойт нутгийн Шиньжянд төрж өсчээ. Тухайн орон нутгийн дуу хөгжим, бүжиг янгуу нь түүний хожмын нэр алдартай дуучин болох үндэс суурийг тавьсан байна. Ван Хунвэй нь төрөлхийн сайхан хоолойн өнгөтэй байж, 15 настайдаа Хятадын цэргийн дуучнаар элсчээ. 1991 онд тэрээр Хятадын армийн урлагийн дээд сургуульд шалгаран орж, алдарт дуучин Мэн Линд шавь орсон байна. 3 жилийн хугацаанд, Ван Хунвэй нь дуулах урлагийг системтэй эзэмдэж, өөрийн гэсэн дуулах хэв намбатай болж чадсан.

     Та бүхний одоо хүлээн авч сонсч байгаа дуу бол Ван Хунвэйгийн дуулсан Хятадын баруун хойт нутгийн ардын дуу. Дуулах арга нь бол Хятадын Шань Вэй районы ард түмний хамгийн дур сонирхолтой дуулах арга байгаа. Хятадын Шань Вэй район нь шар хөрст өндөрлөгт байрладаг, зам харилцаа дөхөмгүй тул, хүмүүс энхэл донхол уулан замаар нааш цааш явдаг. Ингээд өөрийн сэтгэлийн эмзэглэл болон гуниг ганцаардлаа илэрхийлэхийн тулд өндөр царгиа хоолойгоор аялан дуулдаг байна.

1  2  3