Хятадын эх баялгийн дагуулын хэрэглээний төв байгуулагдсан 15 жилийн ойг тэмдэглэх хурал 14-ний өдөр Бээжинд болсон байна. Хятад Бразилийн хамтаар судлан бүтээсэн газрын бөмбөрцөгийн эх баялагийн 2-р дагуул одоо тойрог замдаа хэвийн ёсоор ажиллаж, түүний хангасан тоо баримтууд бүтээгдэхүүн нь өргнөөр ашиглагдаж Хятад болон холбогдох орны газар нутагдаа хайгуул шинжилгээ судалгаа хийхэд үйлчилгээ хангаж байна.
Газрын бөмбөрцөгийн эх баялагийн дагуул бол газрын бөмбөрцөгийн байгалийн эх баялагт хайгуул шинжилгээ судалгаа хийхэд ашигладаг дагуул болно. Тэр нь хөрсөн давхаргийг нэвт хараж хүмүүсийн нүдээрээ олж харахгүй хөрсөн давхаргийн бүтэц, хөрсөн доорох эд бодисыг илрүүлж чаддаг бөгөөд ой шугуй, далай тэнгис, агаар мандал зэрэг эх баялагт хяналт шинжилгээ хийж байгалийн гай гамшигийг уридчилан мэдээлэж байдаг юм. Өнгөрөгч зууны 90-ээд оноос Хятад улс эх баялагийн том гүрэн болох Бразилитай хамтран судалгаа хийж газрын бөмбөрцөгийн эх баялагийн дагуулыг бүтээсэн юм. 1999 онд Хятад Бразилийн газрын бөмбөрцөгийн эх баялагийн хиймэл дагуул 1-рыг Хятад улсаас амжилттай хөөргөж, 4 жилийн дараа мөн уг дагуулын 2-рыг Хятад улсаас хөөрөгсөн юм. Одоо энэ дагуул тойрог замдаа хэвийн ёсоор ажиллаж байна.
Хятадын эх баялгийн дагуулын хэрэглээний төвийн дарга Гүө Жянь Нинь танилцуулж хэлэхдээ, Хятад Бразилийн газрын бөмбөрцөгийн эх баялагийн хиймэл дагуулын хангасан хяналт хэмжилтийн тоо баримтыг хятадын холбогдох салбар өргөнөөр ашиглаж нийгмийн болон эдийн засгийн үр ашиг олж байна.
1 2 3
|