• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-26 16:33:05    
Хятад Бразилийн газрын бөмбөрцөгийн эх баялагийн хиймэл дагуул өргөн хүрээнд ашиглагдаж байна

Хятадын Олон Улсын Радио

     Манай төвөөс Малайзи, Веьтнам, Пакистан, Индонизи, Бенгалдаш зэрэг оронд тоо баримт хангаж туршин хэрэглүүлж байгаа бөгөөд Монгол улст монгол улсын нутаг дэвэсгэрийн зураг зэрэг тоо баримтыг олон удаа хангасан байна. Канадад умарт Америкийн нутаг дэвэсгэрийн зураг зэрэг тоо баримтыг хангаж, эх баялагийн хиймэл дагуулын тоо баримтыг хүлээн авах ажлаар зөвшилцөж байна. Хятад Франц ч хижгээс сэргийлэх хянан удирдах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд Францын тал уг дагуулын олгосон үр дүнг бүрэн нотлож байна гэжээ.

     Үүнээр ч барахгүй Хятад улс бас Хятад Бразилийн газрын бөмбөрцөгийн эх баялагийн хиймэл дагуулын хангасан тоо баримтаар олон улсын байгууллагын зохион байгуулсан судалгааны төсөлд идэвхтэй оролцсон байна. НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засаг худалдааны байгууллаг ган хуурай районд оршиж байгаа улс орны ган хавсарганаас сэргийлэх чадварыг дээшлүүлэх зорилго бүхий ган хуурай, хагас ган хуурай районы ус, хөрс эх баялагийг ерөнхийлөн удирдах төсөл хэрэгжүүлсэн байна. Уг төсөлд Хятад улсаас гадна, Монгол, БНАСАУ, Казахстан, Узибекстан, Пакистан зэрэг орон оролцож, нэг орон нь нэг туршилтын район гаргаж уг төсөлд оролцсон байна. Хятад улс баруун хойт нутгийн Шинжянгийн Шигаз районаар туршилтын цэг болгосон байна. Хятад улс Хятад Бразилийн газрын бөмбөрцөгийн эх баялагийн хиймэл дагуулын хангасан тоо баримтыг хэрэглэж, төсөлд оролцогч орнуудын сайн үнэлгээг олсон байна.

      Бразилиас Хятадад суугаа элчин сайдын яамны хариуцлагтан Жуса Сулла танилцуулж хэлэхдээ, одоо Хятад улс болон Бразили хамтран нэн сайн чадвартай газрын бөмбөрцөгийн эх баялагийн дагуул судлан үйлдвэрлэж байна. Тухайн үед хэрэглээний хэтийн төлөв болон салбар нь нэн өргөжих болно.

      Манай хоёр орны засгийн газар уг төслийг 2015 он болтол сунгахыг батлан зөвшөөрөөд байна. Бид ирэх жил Хятад Бразилийн газрын бөмбөрцөгийн эх баялагийн 2-р B хиймэл дагуулыг хөөрөгхөөр байна. Үүний зэрэгцээ 3-р, 4-р хиймэл дагуулыг ч судлан үйлдвэрлэж байна. Удалгүй ирээдүйд нэн олон орон Хятад Бразилийн газрын бөмбөрцөгийн эх баялагийн хиймэл дагуулын хангасан зураг дүрсийг нэн урт хугацаагаар хэрэглэж болох болно гэжээ.


1  2  3