Хятад Бразилийн газрын бөмбөрцөгийн эх баялагийн 1-р хиймэл дагуулыг хөөргөн ашиглаж эхлснээс одоо болтол 7 жил гаруйн хугацаанд манай төв түүний авсан 100 мянга гаруй тоо баримтыг хүлээн авч, эдгээр тоо баримт нь хятадын 80 хувь гаруйн нутаг дэвэсгэрийн хамарсан банйа. Эдгээр тоо баримт нь хятадын хөдөө аж ахуй, ойн аж ахуй, усан ашиглалт, хот тохижуулалт, гай гамшигийг хянан хэмжих зэрэг олон салбарт өргөнөөр ашиглагдсан байна гэжээ.
Ойн аж ахуйгаар жишээлэж хэлэхэд, Гүйжүө муж Хятадын баруун өмнөд нутагийн уулархаг районд оршиж, Карстын гадаргуу нь нийт нутаг дэвэсгэрийн 70 хувь гаруйг эзэлдэг. Хятад улс Хятад Бразилийн газрын бөмбөрцөгийн эх баялагийн хиймэл дагуулыг ашиглан тухайн орон нутгийн эклогийн эмзэг бүсд шинжилгээ хийж, түүний өөрчлөлт хувьралтыг хянан хэмжиж, эх баялагийг ашиглахад тустай, байгаль орчиныг хамгалах, удирдахад тустай санал санаачилга дэвшүүлсэн байна.
Хятадын эх баялгийн дагуулын хэрэглээний төвийн дарга Гүө Жянь Нинь танилцуулж хэлэхдээ, Хятад Бразилийн газрын бөмбөрцөгийн эх баялагийн хиймэл дагуулын хэрэглээ өргөн, чанар сайн байдаг учир Хятад Бразилийн газрын бөмбөрцөгийн эх баялагийн хиймэл дагуулын хангасан тоо баримтад олон улсууд сонирхол ихтэй болсон байна. Хятад улс ч уг хиймэл дагуулын тоо баримтыг гадаадад идэвхтэй дэлгэрүүлэх ажил хийж байна.
1 2 3
|