"Найрамдлын гүүр" нэвтрүүлгийн "Харийн хүний нүдээр Хятад орон" булан эхэлж байна. Энэ удаад та бүхэндээ энэ 2007 онд мэндлэх хүүхдүүд Хятад улсын бизнесийн тодорхой салбарынханд багагүй орлого оруулах төлөвтэй байгаа талаар танилцуулья.
Дорнын зурхайн ёсоор 2007 он бол Алтан гахай жил. Ихэнх гэр бүлүүд энэ жилд үр хүүхдээ төрүүлэхээр төлөвлөсөн нь энэ жилд төрсөн хүүхэд хувь заяа сайтай, амар амгалан амьдралтай хүн болно гэж мөн л зурхайд заасантай холбоотой. Уг нь Бээжин хотын гудмаар жирэмсэн бүсгүй хүн тэр бүр элбэг харагддаггүй. Харин өнгөрсөн оны намрын сүүл сараас жирэмсэн эмэгтэйчүүд, тулгар биетэй эхнэрээ халамжлан салхилж яваа хосууд элбэг тааралдах болжээ. Ирэх 2007 онд урьдчилсан тооцоогоор Бээжин хотод 150.000 шинэ хүн мэндлэх төлөвтэй байна.
1 2 3
|