• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-10 16:10:43    
2007 онд мэндлэх хүүхдүүд Хятад улсын бизнес багагүй орлого оруулах төлөвтэй байна

Хятадын Олон Улсын Радио

     Мөн нярай хүүхэд, эхчүүдэд зориулсан бараа үйлдвэрлэгчид энэ алтан үеийг ашиглахаар чармайн ажиллаж байгаа нь лавтай. "Долоон өнгө" хүүхдийн дэлгүүрийн эзэн хатагтай Шэнь Хун хуурай сүү, хүүхдийн тэжээл, живх гэхчлэн хүүхдийн бараа худалдан авагчдын тоо эрс нэмэгдэж байгааг тэмдэглээд ерийн үед манай тасаг өдөрт 5-6 мянган юань-ы бараа борлуулж ирсэн бол сүүлийн саруудад 8-9 мянга болж өссөн. Амралтын өдрүүдэд энэ тоо бүр өндөр гарна, цаашид энэ тоо улам өсөх хандлагатай байна гэж ярилаа. Бээжин хотын хүүхдийн асрагч бэлтгэдэг агентлагийн захирал Сюй Ваньфэн хүүхдийн асрагчийн захиалгад дарагдаад байгаа гэнэ. 2007 оны 5 дугаар сар хүртэлх захиалгаа авч дуусчээ. Хүүхэд асрагчийн сарын хөлс 1000-5000 юань байдаг аж. Иймээс хүүхэд асрагч бэлтгэдэг агентлагууд энэ жил 1 тэрбум гаруй юаний ашигтай ажиллах төлөвтэй байна. Ноён Сюй Ваньфэн бас Шэньян хотын ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж 200 орчим хүүхэд асрагчийг түргэн хугацаанд нэмэлтээр бэлтгэн Бээжин хотод авчирч ажиллуулахаар ажиллаж байгаагаа ярьж байлаа.

     Та бүхэндээ "Найрамдлын гүүр" нэвтрүүлгийн "Харийн хүний нүдээр Хятад орон" булангаар 2007 онд мэндлэх хүүхдүүд бизнесийн тодорхой салбарынхны ашиг орлогыг нэмэгдүүлэх төлөвтэй байгаа талаарх мэдээллийг танилцууллаа.


1 2 3