• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-10 16:10:43    
2007 онд мэндлэх хүүхдүүд Хятад улсын бизнес багагүй орлого оруулах төлөвтэй байна

Хятадын Олон Улсын Радио

     Бээжингийн нэгэн төрөх эмнэлгийн Ерөнхий эмч хатагтай Цуй Гужун "өнгөрсөн жилүүдэд өдөрт би 70-аас илүүгүй эмэгтэйд үзлэг хийдэг байсан бол сүүлийн саруудад энэ тоо эрс нэмэгдэж өдөрт 80 гаруй хүн ирж үзүүлдэг боллоо" гэсэн нь энэ жил төрөх эмэгтэйчүүдийн тоо маш их нэмэгдсэнийг гэрчилж байна.

     Надтай хамт ажилладаг сэтгүүлч бүсгүйн харъяалагддаг эмнэлэг 2007 оны захиалгаа 2006 оны 10 дугаар сар гэхэд авч дууссан тул энэ жил төрөх төлөвлөгөө маань боломжгүй болчихлоо, ирэх жил эртхэн захиалга өгч олимпийн хүүхэд төрүүлдэг юмуу гэж гэж ярьж байна. Энэ жил төрөх хүүхдүүдийг угтан авах бэлтгэл ажил ч ид өрнөж байгаа нь илэрхий. Ер нь Бээжин хотын ханшаар эмэгтэйчүүд төрөх эмнэлэгт дунджаар 3000-5000 юань төлнө, хэрэв хагалгаа хийлгэж төрөх бол 5000 юань-с эхэлнэ. Үүнээс гадна эмэгтэйчүүд харъяа эмнэлэгтээ жирэмсэн болохоосоо хэдэн сарын өмнөөс бүртгүүлэн хүүхдээ төрүүлэх хүртлээ янз бүрийн үнэ өртөг бүхий шинжилгээ өгч байнга эмчийн хяналтад байдаг байна.

1 2 3