2006 оны 12-р сарын 1-ээс эхлэн " урт цагаан хэрмийг хамгаалах заалт" албан ёсоор хэрэгжигдэж эхэлсэн байна. Урт цагаан хэрэм дээрээс шороо авах, чулуу тоосго авах буюу ургамал тарих, урт цагаан хэрмийн дээгүүр зам харилцааны багаж хэрэгсэл жолоодох зэрэг долоон төрлийн ажиллагаа хийхийг хориглоно гэж энэ заалтад тодорхой тогтоосон байна. Тус " заалт"-ыг хэрэгжүүлж эхэлсэнээр, урт цагаан хэрмийг хамгаалах ажлыг хорь гаруй жил хийсэн Дүн Ёохүй маш баяртай байна.
Тавь ойртож байгаа Дүн Ёохүй бол Хятадын урт цагаан хэрмийн судалгааны нийгэмлэгийн орлогч дарга юм. Түүний гэр нутаг нь Хэбэй мужийн Фүнин сияньд, урт цагаан хэрмийн хормойд байрлаж байгаа юм.
Урт цагаан хэрэм бол хүн төрөлхтний үүдэн бүтээсэн гайхамшгийн нэг юм. Манай тоололоос өмнөх 2-р зуунд Хятадын анхны хаан Чиншихуан хаан нь улс орноо нэгтгэхээс өмнөх олон төрийн байгуулсан хилийн хамгаалалтын хэрмийг холбоод урт цагаан хэрэм болгосон байна. Түүнээс дараах мянга гаруй жилд, Хятадын олон төрүүд урт цагаан хэрмийг залган нэмж засвар хийсээр ирсэний уламаар, урт цагаан хэрэм нь Хятадын нутаг дэвсгэрийн зүүн үзүүрээс баруун тишээ шууд элсэн цөлд тулж, нийт урт нь хэдэн мянган км-т хүрсэн байна. Үүнд зургаан зуу гаруй жилийн өмнөх Мин улсын үед байгуулсан урт цагаан хэрэм нь хамгийн их цар хэмжээтэй бөгөөд одоод хүрч иртэл маш бүрэн бүтэн хэвээрээ байна. Хэдийгээр энэхүү алдарт түүхэт барилгын хазууд амьдарч байсан ч Дүн Ёохүй хожим хойшид урт цагаан хэрмийг хамгаалагч мэргэжилтэн болно гэдгийг бага байхдаа бодоо ч гүй юм.
1 2 3
|