Дүн Ёохүй уул нь урт цагаан хэрмийн зүүн үзүүрт байрлаж байгаа Чинхуандао хотын цахилгаан эрчим хүчний товчооны ажилчин байлаа. Тэрээр уул авирах сонирхолтой бөгөөд уран зохиол бичих дур сонирхолтой байв. Өнгөрөгч зууны наяад онд тэрээр урт цагаан хэрмийг дагаж явганаар шинжилгээ хийх бодол гэнэт орж, хоёр найзтайгаа үүрэг дүүргээ үүрч мордсон байна. Дүн Ёохүй өөрийн арав гаруй жилийн өмнө явган явж судалгаа шинжилгээ хийх гэж анх бодсон тухайгаа ингэж хэлсэн юм.
" Хархан багаасаа урт цагаан хэрмийн хормойд өссөн болохоор, урт цагаан хэрэмд сэрлийн танилттай басаны дээр өөрөө ч уул авирах сонирхолтой учраас уул авирах явцдаа урт цагаан хэрмийг улам ойлгосон байна. Чинхуандао хотын эргэн тойрны уулан оройд бүр урт цагаан хэрэм байрлаж байгаа болохоор урт цагаан хэрмийг улам сайн ойлгох хүсэлтэй болсон байна. Гэвч тэр үед урт цагаан хэрмийн тухай ном бичиг ховор байжээ. Материал улам ховордох тусам улам л гүнзгий ойлгохыг бодож, улам сонирхолтой болсон юм. Урт цагаан хэрэм дээр бүх шугам дагуу өөрийнхөө ул мөрийг үлдээх нь маш их ач холбогдолтой гэж бодох юм" гэжээ.
Өөрөө хэдийгээр жирийн ажилчин хүн боловч уран зохиолд маш сонирхолтой гэж Дүн Ёохүй хэлж байлаа. Тэрээр өдөр болгон ажлын чөлөө цагаараа зохиол бичиж, хаяа бас зохиол, найруулал зэрэг уран бүтээл нийтлүүлж байдаг юм байна. Урт цагаан хэрмээр дуустал явах санаатай болсоноосоо хойш, урт цагаан хэрмийн тухай төрөл бүрийн материалыг улам ч сэтгэл тавин цуглуулж ирсэн юм байна.
1 2 3
|