• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-12 11:48:52    
Урт цагаан хэрмийг хамгаалагч мэргэжилтэн Дүн Ёохүй

Хятадын Олон Улсын Радио

     1984 оны 5-р сарын 4 бол Дүн Ёохүйд мартагдашгүй өдөр юм. Нэг жил гаруй бэлтгэл хийгээд, Дүн Ёохүй хоёр найзтайгаа өөрийн хүслэнгээ биелүүлэхээр мордсон байна. Тэр жил Дүн Ёохүй 28-тай байжээ. Өдөр болгон гүн уулаар аялан явах нь санаанаас гадуур бэрхшээлтэй байсан байв. Тухайн үед сэтгэл санааны талаарх уйтгар нь бие махбудын ядрал зүдрэлээс нэн ч хэцүү байсан гэж Дүн Ёохүй ярьж байлаа. Тэрээр эргэн санж хэлэхдээ:

     " Хэрэг дээрээ энэ ажлыг жинхэнэ эхэлсэнээс хойш учирсан хамгийн их бэрхшээл нь нэг хүн соёлт нийгмээс холдож, төрөл төрсөн, найз нөхдөөсөө холдон, өдөр болгон гүн уул жалгаар явах нь үнэхээр өнчирсөн сэтгэл төрөх юм. Бид ууланд байхдаа бараг л сэтгэл санааны талаар балрах дөхөж, бүр сүүлдэж хэн нь ч хэнээ ойшоохгүй болсон гэжээ.

     Дүн Ёохүй хоёр найзтайгаа бүхэл 508 хоног явж, зуу гаруй сиянь хотыг туулан, урт цагаан хэрмийг явганаар туулах агуу их төлөвлөгөөгөө биелүүлжээ. Тэдний үйл ажиллагааг хэвлэл мэдээлэлээр мэдээлж, тэр цагаас Дүн Ёохүйн хувь заяа урт цагаан хэрэмтэй нягт холбоотой болсон байлаа.

     1985 онд Дүн Ёохүй Бээжин их сургуульд түүх газар зүйн алдарт эрдэмтэн профессор Хөү Рэнжигээс сурсан байна. Энэ хугацаанд тэрээр нэн олон эрдэмтэн мэргэжилтэн нартай танилцсан бөгөөд Хятадын урт цагаан хэрмийн сурч судлах нийгэмлэгийг бэлтгэн байгуулах ажилд шууд оролцож, улам холын харцтай болсон юм. Үүний зэрэгцээ тэрээр өөрийн явганаар урт цагаан хэрмийг туулсан үеийн судлагаа шинжилгээний үр дүнгээ эмхэтгэн, бусадтай хамтаар " Мин улсын үеийн урт цагаан хэрэмд хийсэн шинжилгээ" гэсэн ном бичиж хэвлүүлсэн байна. Түүний ном нь уншигчдын сайшаалыг хүлээж, үүнээс дараа нь тэр мөн урт цагаан хэрмийн тухай олон ном бичсэн юм.

     1995 оноос хойш Дүн Ёохүй Хятадын урт цагаан хэрмийн сурч судлах нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч дарга зэрэг тушаал хариуцаж, урт цагаан хэрмийг хамгаалах эрдэм шинжилгээний болон нийгмийн үйл ажиллагааг маш олон зохион байгуулж, урт цагаан хэрмийг хамгаалах тусгай хууль нийтлэхийг уриалж ирсэн юм. Дүн Ёохүй зэрэг нийгмийн олон салбарын олон жилийн уриалгаа, 2003 оны сүүлийн хагаст урт цагаан хэрмийг хуулийн дагуу хамгалах ажил албан ёсоор эхэлсэн байна. Өнөө " урт цагаан хэрмийг хамгаалах заалт" албан ёсоор хэрэгжиж эхэлсэнд тэрээр маш баяртай байна. /Пэрлаймаа орчуулав/


1 2 3