Азийн өвлийн спортын 6-р наадам 1-р сарын 28-наас 2-р сарын 4-ний өдрүүдэд Хятадын зүүн хойтын Чанчун болон Жилинь хотод болох юм байна. Энэ удаагийн цас мөсний наадмыг амжилттай зохион байгуулахын тулд дээрх хоёр хот нааштай бэлтгэлээ хийж, бүх хүчин чармайлтаа гаргаж байгаа юм. Азийн өвлийн спортын наадам нь Азийн хэмжээн дэхь өвлийн улирлын хамгийн өндөр төвшин бүхүй наадам болно. Энэ удаагийн наадамд 369 алтан медалийг тодруулах бөгөөд мөсөн дээрх спортын тэмцээнийг Чанчун хотод зохион явуулж, цасан дээрх спортын тэмцээнийг түүний зэргэлдээ хөрш Жилинь хотод зохион явуулах болно. Тухайн үед Азийн олон орны 2000 гаруй тамирчин хүч чадлаа сорих болно. Өнөөгийн байдлаар, өвлийн спортын наадмын олон бэлтгэл ажиллагаа үндсэндээ дуусч, хоёр хотын ард түмэн халуу урам хөгжиж, олон төлөөлөгчдийн хүрэлцэн ирэхийг хүсэн хүлээж байгаа юм.
1 2 3
|