Өргөн цар хэмжээтэй биеийн тамир спортын наадмыг зохион явуулахад, сайн чанартай талбай ордон нь тэмцээний урагштай явагдахыг батлах үндсэн нөхцөл юм. 2002 онд Чанчун хот болон Жилинь хот Азийн өвлийн спортын 6-р наадмыг зохион явуулах эрхийг олсноос нааш, уг наадмыг зохион байгуулах комисс талбай ордны байгуулалтыг дээд хэмжээгээр чухалд үзсэн байна. Үүнээс гадна, талбай ордны тэргүүний техник болон хүмүүнлэг чанарыг товойлгохын тулд асар их хүчин чармайлт гаргасан юм. Чанчун хотын Фү Ао мөсөн бөмбөг буюу хоккейгийн ордны хариуцлагатан танилцуулж хэлэхдээ, уг ордонд дээд техник бүхүй газар доорх халаалтыг ашиглсан юм, үзэгчид 20 хэмтэй дулаахан орчинд мөсөн дээрх спортыг сонирхож болох юм гэжээ.
1 2 3
|