Энэ удаагийн Азийн өвлийн наадмыг зохион явуулахын тулд Чанчун хот болон Жилинь хот таван ордон нэг талбайг шинээр байгуулах юм уу өөрчлөн байгуулж, 490 сая юаний хөрөнгө оруулсан юм.
Ордон талбайны байгуулалтад асар их хүн хүч, хөрөнгө мөнгө оруулсан хэдий ч наадам дууссаны дараа тэр нь тухайн нутгийн ард түмэнд нандин өв болж үлдэх болно. Үүнд холбогдуулан, наадмыг зохион байгуулах комисс болон талбай ордны хариуцлагатан тэмцээний дараа бүрэн ашиглах тодорхой төлөвлөгөө боловсруулсан байна. 12 мянган үзэгчдийг багтааж чадах Чанчун хотын таван цагариг биеийн тамирын ордноор жишээлэхэд, Азийн өвлийн наадам дууссаны дараа тэр нь Чанчун хотын нийт иргэдийн бие чийрэгжүүлэх төв болох юм. 1 2 3
|