Хятадын алдарт кино найруулагч Жан И-мүгийн шинэхэн найруулсан " Хотоор дүүрэн алтан хуяг дуулгатан" гэсэн киноог анх дэлгэцэнд гаргах ёслолыг 12—р сарын 14-ны өдөр Бээжинд өвдөгш ихээр хийсэн байна. 360 сая юаний асар их хөрөнгө оруулж үйлдсэн энэ кино нь аль эрт энэ оны эхээр хэвлэл мэдээлэлийнхний анхаарлын төвд орж, хэдэн сарын турш холбогдох мэдээ нь цэнгүүний салбарын урамтай ярилцах сэдэв болсоор иржээ. Үүнээс бид олон нийт уг киноны талаар маш их итгэл тавьж байна гэснийг ойлгож болох юм.
Интернатын сүлжээн дээр холбогдож, энэ киноны тухай мэдээг хайж үзэхэд, сая гаруй мэдээний эх сурвалж танд олдох юм. Энэ оны 2-р сард уг киноог Бээжинд зураг авч эхэлсэн бөгөөд Жан И-мүгийн нэр төрөөс болж нэг үе " хотоор дүүрэн алтан хуяг дуулгатан" гэсэн энэ киноны тухай мэдээ нь соёл цэнгүүний салбарын гол анхаарал татсан мэдээ болсон юм. Тухайн үе хэвлэл мэдээлэлийнхэн энэ киноны зураг авч байгаа арга барил, зургийнх нь хүнд өгөх сэтгэгдэл зэрэг нь бүр шинэ сэвүүн байдлаар дүүрч байна гэж мэдээлж байсаны дээр олон олон одод уг киноны дүрд тоглосон нь киноны хорхойтны анхаарлыг улам ч татсан юм.
14-ны орой " хотоор дүүрэн алтан хуяг дуулгатан" гэсэн киноог анх дэлгэцэнд гаргах ёслол Бээжингийн кино үйлдвэрийн зураг авах саравчинд болж, найруулагч Жан И-мү Америкийн Нью иоркт удалгүй дэлгэцэнд гаргах гэж байгаа Хятадын драмыг найруулж байсан болохоор, энэ тэмдэглэх ёслолд ирж чадаагүй.
1 2 3
|