" Хотоор дүүрэн алтан хуяг дуулгатан" гэсэн киноог бол Хятадын " аянгат бороо" гэсэн сонгодог драмыг үндэслэн найруулсан юм. " Аянгат бороо" гэсэн драм бол өнгөрөгч зууны 20-оод оны үеийн Хятадын нийгмийн ахуй байдлаар үндэслэн, феодлын том гэр бөл дэх гунигт явдлыг бичсэн юм. Хөрөнгөтөн Жөү Пүюань зарч эмэгтэй Лү Сь-пин хоёр хүү Жөү Пэнгээ төрүүлсэнээс хойш, Лү Сь-пинг Жөү Пүюань хаясан байна. Их аги Жөү Пин залуу хойд эх Фан Читэй ер бусын хайр дурлалтай байсанаасаа уйдаж, зарч охин Сь-пинг хөөцөлджээ. Тэхэд Сь Пэн нь түүнтэй эх нэгтэй эцэг өөртэй охин дүү нь байсан юм байна. Үлгэрийн үнэн учир ил болсоны дараа Сь Пэн болон Жөү Пин хойно хойноосоо биеэ хорлож, Сь Пэнг нууцаар хайрлаж байсан хоёрдугаар аги Жөү чүн ч цахилгаанд цохиулан нас барсан байлаа. Ийм сонгодог гунигт жүжгийг Жан И-мү хэрхэн өөрчилдэг бэ? Гэсэн нь үзэгчдийн сонирхол татсан зүйл болж байна.
" Хотоор дүүрэн алтан хуяг дуулгатан" гэсэн энэ киноонд Хятадын эртний ордоноор ахуй үзэгдэлл болгосон юм. Уулын драмын доторхи үлгэр нь хаан, хааны хатан, хааны аги болон хааны ордны охидын хоорондох үлгэр болсон байна. Найруулагч Жан И-мү " аянгат бороо" гэсэн драмын үлгэрийн жүжиглэг чанар болон дүрийн зөрчилт чанарыг сонирходог боловч энэ " хотоор дүүрэн алтан хуяг дуулгатан" гэсэн кино нь " аянгат бороо" гэсэн драмыг тэр чигээр нь хувилсан биш юм. Энэ оны 4-р сард зохиосон киногоо танилцуулах хурал дээр Жан И-мү өөрийн үзэлтээ ингэж ярьсан юм.
Драмыг кино болгоход хамаг гол нь ихээхэн диялогийг нь хасаж, түүнийг киноонд тохирсон хөдөлгөөн болгох хэрэгтэй, харин драмыг тэр чигээр нь хувилж болохгүй гэж би үзэж байна. Бид заавал шинээр үүдэн бүтээж, шинэ дүрийн харилцаа хайж, шинэ хүнээр үлгэрээ илтгэж, бас маш гоё болгох хэрэгтэй юм гэжээ.
1 2 3
|