• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-07 17:34:58    
Гэр нутагтаа харих ёсон

Хятадын Олон Улсын Радио

     Өнгөрсөн бямба гаригт орон нутгаас Бээжин хотноо ирж хөдөлмөр эрхэлж байсан 900 гаруй хүн тэдэнд зориулсан зорчигч тээврийн тусгай рейсийн галт тэргээр нутгийн зүг жолоо залжээ. Энэ бол ямар нэгэн тусгай ажиллагаа биш харин Цагаан сар буюу эднийхээр Хаврын баяраар хүн бүр нутаг орондоо харьж аав, ээж амраг садантайгаа золгодог уламжлалт ёсыг хүндэтгэн зохион байгуулж буй арга хэмжээ юм. Хаврын баярын амралт урт байдаг нь мөн л энэхүү ёс уламжлалтай холбоотой юм байна. Хүмүүс эртнээс унаа, тэргээ зохицуулан Хятад орны өнцөг булан бүр лүү тэмцэн эх нутаг, элгэн саднаа зорино. Мэдээж энэ олон сая хүний явах буцах унаа тэргийг зохицуулна гэдэг хоёр гуравхан хоногт багтаах ажил биш. Нэмэлт галт тэрэг, орон нутгийн тусгай нислэгүүдээс эхлээд автобус, машин гээд тээврийн бүх л хэрэгсүүдийн оргил ачааллын үе Бээжин хотод нэгэнт эхлээд байна. Телевизийн мэдээллийн хөтөлбөрүүдээр Бээжингийн галт тэрэгний төв буудлаар зайгүй холхилдох 1-2 хоногийн замын хүнс, бэлэн хоол, сүү тараг барьж жижиг цүнх үүрсэн зорчигчдыг харуулж галт тэрэг, нисэх онгоцнуудын нэмэлт үйлчилгээ, ачааллын талаарх мэдээллийг олон нийтэд тасралтгүй хүргэж байна.

    Надтай хамт "Урын сан" нэвтрүүлэг хийдэг Уртнасан гэхэд Шинжаан Уйгурын Өөртөө Засах Районы Баянгол аймгийн Хошууд шанд нутагтай аав ээждээ очиж золгоно. Бээжингээс Уйгарын галт тэргэнд сууж Ши Ань, Ланжоу-гаар дайран Шинжааны нийслэл Турпан орно. Энэ хүрэх галт тэрэгний тасалбарын үнэ 500 гаруй юань нийт 30 гаруй цаг яваад хүрнэ. Ингээд Турпан хотоос Шинжааны Баянгол аймаг хүрэх орон нутгийн галт тэрэг сольж сууна. Дараа нь Баянголын төв Корл хот ороход галт тэргээр 8 цаг гаруй явна, орон нутгийн галт тэрэгний тасалбарын үнэ харьцангуй хямд болохоор 30 гаруй юань байгаа боловуу гэж тооцож байна. Тэндээсээ шан буюу манайхаар сум орох чиглэлийн автобусанд сууж 2 цаг гаруй яваад Хошууд шандаа хүрэх гэнэ.

1 2 3