• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-07 17:34:58    
Гэр нутагтаа харих ёсон

Хятадын Олон Улсын Радио

     Дунд сургуулийн хүүхдүүд бол голдуу гэртээ эцэг эхийнхээ асрамж хамгаалалтын дунд амралтаа өнгөрүүлдэг бололтой. Хүүхдүүдийг анги хамт олноор нь ч юмуу амраадаг зуслан хэлбэрийн газрууд тун цөөн, байлаа ч өвөл ажилладаггүй юм байна. Ер нь хүүхдүүдийг эцэг эхээс нь тусад нь ямар нэг арга хэмжээнд хамруулахдаа тун болгоомжтой хандана. Тайлбар, зөвшөөрлөөс эхлээд бөөн хэрэг мандана. Тйимээс сургууль, багш нарын зүгээс ч хичээл тарсан л бол хүүхдийг нь эцэг эхэд нь эсэн мэнд хүлээлгэн өгөхийг эрхэмлэнэ. Хэдэн жилийн өмнө нэгэн ахлах сургуулийн багш удирдсан ангийнхаа сурагчдыг дагуулан Бээжин хотын ойролцоох ууланд зугаалж яваад нэг хүүхэд нь хаднаас унаж осолдсон юм байна. Энэ явдал эцэг, эх болон сургуулийн удирдлагын хооронд хатуу маргаан үүсгэж сургуулийн улирдлага эцэг эхээс нь нарийн зөвшөөрөл авалгүй хүүхдүүдээ дагуулж ууланд явсан багшаас болж 100% буруутан болсон гэдэг. Багш ч эрүүгийн хэргийн зүйл ангиар хүнд шийтгүүлжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр маш их шуугиулсан энэ сэдэв эцэг эх болоод сургуулийн удирдлагуудад том сургамж болсон нь мэдээж. Иймэрхүү учир шалтгааны улмаас өвлийн урт амралтаа эдэлж байгаа сурагчид өдийд ихэвчлэн гэр зуураа амарч байгаа болов уу.

     Хөдөө гадаа нутагтаа очно гэх асуудалгүй, Бээжин хотын унаган оршин суугчдын хувьд Хаврын баярын уур амьсгал бэлтгэл ажил ид дундаа өрнөж байна. Гудамж талбай, дэлгүүр хоршоо хөл ихтэй, бэлэг сэлт, чихэр жимс цуглуулж яваа хүмүүсээр дүүрэн. Дэлгүүр, худалдааны газрууд ч ашиг орлогныхоо энэ алтан үеийг бүрэн ашиглах гэж хямдрал, урамшуулал их зарлажээ.

     Түүнээс гадна өнгөрсөн 2 дугаар сарын 4-ний өдөр хаврын уур орох улирал эхэлсэн. Энэ өдрөөс эхлэн хятадын сая сая тариачид хаврын их тариалалтынхаа бэлтгэл ажилд ороод завгүй ажиллаж байна. Эрхэм сонсогчид оо, "Найрамдлын гүүр" нэвтрүүлгийн "Харийн хүний нүдээр" булангаар Та бүхэндээ хятадын уламжлалт гэр нутагтаа харих ёс, Хаврын баярын бэлтгэл ажлын уур амьсгал зэрэг 7 хоногийн зураглал тэмдэглэлээ хүргэлээ.


1 2 3