• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-07 17:37:27    
Ба Тангийн шянь зи дуу бүжгийн урлаг

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын үндэстний цөөнхүүд дуу бүжигт авьяаслаг, урт хугацааны үйлдвэрлэл амьдралдаа баялаг сайхан дуу бүжийн урлагийг бий болгосон байна. Одоо та бүхэндээ Хятадын баруун өмнөд нутгийн Сы Чуань мужийн Ба Тан сяний түвд үндэстний дуу бүжгийн урлаг—шянь зийг танилцуулья.

     Ба Тан сянь бол Сы Чуань мужийн баруун хэсэгт байрлах сяний хот, энд хэдэн арван мянган түвд үндэстэн төвлөрөн сууж байдаг. Хэдийгээр сяний хот нь төдий их биш ч гэсэн дуу бүжгээрээ хол ойрдоо нэртэй болсон байна. Ба Тан сяний нутагт орвол дэлгүүр худалдаа, айл өрх бүхнээс шянь зийн ая дуу хангинан сонсогдоно. Ба Тангийн хүн бүхэн шянь зи бүжиг бүжиглэж чаддаг бөгөөд зарим айл нь шянь зи дуу бүжгийг үе улиран залгамжилж ирсэн сурвалжит гэр бүл юм.

1 2 3 4 5