Шань зи дуу бүжиг нь Ба Танчуудын ажлын зав зайгаар ядаргаа тайлах цэнгүүний хэлбэр, мөн үндэстний цог золбоог харуулах урлагийн хэлбэр болсон байна. Дуулж бүжиглэхийг уялдуулсан нь Шянь зийн урлагийн өвөрмөц онцлог юм. Дуунд ерөөл магтаалын дуу, найрын дуу, уул усаа магтсан дуу, хайрын дуу зэрэг адил бус онцогтой дууг тохирсон орчин нь дуулдаг юм. Ба Тангийн уран бүтээлчдийн зохион бүтээсэн "Ши бүлэмө" нь баяр баясгалантай байдлыг харуулсан хөгжим юм. "Ши бүлэмө" гэдэг нь түвд хэлэнд аз жаргалтай гэсэн үг юм. Хүмүүс жаргалтай сайхан амьдарч энэ сайхан амьдралаа дуу бүжгээрээ дүрслэн илтгэдэг.
Таван жилийн өмнө Ба Тан сянийг Хятадын соёлын яам "Хятадын үндэстний урлаг Шянь зийн өлгий нутаг" гэж нэрлэсэн байна. 2006 онд Ба Тангийн шянь зийг Хятадын "эдийн бус соёлын өв"-ийн жагсаалтад оруулсан байна. /Урангоо орчуулж бэлтгэв/ 1 2 3 4 5
|