Ба Тангийн шянь зи дуу бүжиг хэдэн мянган жилийн түүхтэй болжээ. Тэр нь хуурын хөгжмөөр гол болгож, бүжгийн айзам цохилго ая шүлгийг бүр хуурын хөгчимчин зохицуулна. Хүмүүс хөгжмийн айзам цохилтыг даган урт ханцуйгаа намируулан үе үе нахилзсан намбатай бүжиглэж, үе үе наргиан хөгжилтэй дэвхрэн бүжиглэнэ.
Нийтийн бүжгийн хувьд шянь зи бүжиг Сы Чуань,, Түвд, Юүнь Нань зэрэг газар нутагт өргөнөөр дэлгэрч, хэдэн арван хүн оролцсон бага хэмжээний тоглолт юм уу хэдэн мянган хүн оролцсон өргөн хэмжээний тоглолт бүр байдаг. Ба Тан сяний төвд Шянь зийн алтан талбай гэж байдаг, орой болгон хотын иргэд эрэгтэй эмэгтэй хөгшин залуу бүхнээрээ талбайд цугларан шянь зи бүжиг бүжиглэнэ, зарим тохиолдолд оролцох хүний тоо хэдэн мянгад хүрдэг. Ойн баяр тэмдэглэх, баяр наадам хурим найр болбол Ба Тангийн иргэд өргөн их ажиллагаа зохиож шянь зи бүжиг бүжиглэнэ. Жилд нэг удаа тэмдэглэдэг. Ян Лэ баяр бол Ба Тангийн иргэдийн шянь зи бүжиг тоглох сайхан боломж юм. Энэ ажиллагаанд олон удаа оролцсон ноён Жян А-пэй танилцуулж хэлэхдээ,
1 2 3 4 5
|