Бүгд Найрамдах Мозамбик Улсын Ерөнхийлөгч Армандо Емилио Гуебузагийн урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао 8-ны өдөр Мозамбикийн нийслэл Мапутод хүрэлцэн очиж, Мозамбикт төрийн айлчлал хийж байна.
Мозамбик тусгаар тогтнохоос өмнө Хятад улс Мозамбикийн Чөлөөлөх байгууллагын үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг дорвитой дэмжиж байсан юм. Мозамбик тусгаар тогтносон 1975 оны 6-р сарын 25-ны өдөр хоёр орон дипломат харилцаа тогтоосон билээ. 30 гаруй жилийн турш хоёр ард түмэн гүн зузаан найрамдал тогтоосон байна. Дарга Хү Жиньтаогийн айлчлал бол Хятадын төрийн тэргүүний Мозамбикт хийж байгаа анхны айлчлал учраас Мозамбикийн засгийн газар, ард түмний талархлыг гүнээ хүлээсэн байна.
1 2 3 4
|