Энэ удаа Мозамбикт айлчилж байгаа маань Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлж, Хятад, Мозамбикийн уламжлалт найрамдлыг бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх зорилготой юм. Миний бие сая Ерөнхийлөгч Гуебузатай хэлэлцээ хийж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх талаар нийтлэг ойлголттой болсон. Өндөр дээд хэмжээний харилцаа холбоогоо хэвээр хадгалж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн харилцаагаа өргөтгөж, олон улсын үйл хэрэгт зохицуулалтаа нэмэгдүүлэхийг бид санал нэгтэй зөвшөөрсөн. Гарын үсэг зурсан баримт бичгүүд бол хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж байгаагийн бодитой илрэл мөн гэжээ.
1 2 3 4
|