Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний хурлын үр дүнг хэрэгжүүлж, Мозамбикийн эдийн засгаа хөгжүүлж, ард түмний амьжиргааг дээшлүүлэхийг дэмжихийн төлөө Хятад улс Мозамбикийн Хятадын засгийн газарт төлж байгаа хүүгүй зээлийг барагдуулж, Мозамбикийн талын гаалийн татварыг тэглэсэн Хятадад экспортлох барааны төрөл зүйлийг нэмэгдүүлэх зэрэг талаар Мозамбикийн талд туслалцаа үзүүлнэ гэж дарга Хү Жиньтао мэдэгдэв.
Ерөнхйилөгч Гуебуза хэлэхдээ,
Дарга Хү Жиньтаогийн энэ айлчлал бол хоёр орон хоорондын урт удаан жилийн найрамдлын үр дүн мөн, БНМУ-ыг Хятад улс онцлон үзэж байгааг энэ нь харуулж байна. Хятад улс нь түүхэнд манай оронд маш их тусламж үзүүлсэн бөгөөд бусад олон салбарт ч Мозамбикт туслалцаа үзүүлсэн байна. Бид олон улсын байдлаар санал бодлоо гүнзгий солилцож, хоёр тал дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хүчин чармайлт гаргах ёстой, дэлхийн энх тайван, аюулгүй байдал бол олон улсын хамтын нийгэмлэгийн хөгжил хийгээд ард түмний аз жаргалд дутагдаж болшгүй нөхцөл мөн гэж үзэж байгаа бөгөөд хоёр талын харилцаагаа үргэлжлэн хөгжүүлэхийг зөвшөөрсөн. Өнөөдрийн гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээр нь Мозамбикийн улс орны хөгжил, ядуурлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах болно гэжээ. \Цэцэн орчуулж,Урангоо хянав.\ 1 2 3 4
|