2-р сарын 18 бол Хятадын ард түмний хамгийн өвдөгш их уламжлалт баяр- цагаан сарын шинийн нэгний өдөр юм. Хятад улсад хаврын баяраа тэмдэглэх маш олон төрлийн зан үйл байдагийн дотор хос уянга наах бол маш чухал агуулгийн нэг нь болох юм. Одоо та бүхэнд Хятадын хаврын баярын хос уянга наах зан үйлээс танилцуульяа.
Хятад улсад хаврын баяраас өмнө айл болгон хаалганыхаа хоёр талд улаан цаасан дээр хар бэхээр бичсэн цоо шинэ хос уянга нааж, баярт сэтгэлээ илтгэж байдаг юм. Цагаан сарын хос уянгийг мөн " үүдний хос уянга" гэх буюу " хаврын хос уянга" гэж ч нэрлэж байдаг. Хос уянга нь өлзий дэмбрэлт хоёр бадаг үгээр бүрэлдэж, толгой холбуулан бичсэн байдаг бөгөөд, нэг гэрийн хүмүүсийн шинэ ондоо сайн сайхан аз жаргалтай байхыг бэлгэдэж байдаг юм. " Эх газарт хавар саадаж, энэ ертөнц жаргалаар баялхана", " хөхөмдөг гоёхон уул усанд минь цэцэг навч мяралзаад, хөрсөт алтан дэлхийд жаргалын наран гэрэлтнэ" гэх зэрэг олон сайхан хос уянга нь хятад иргэдийн зөндөө бичдэг хос уянга болж байдаг юм.
1 2 3
|