Манай тоололын 7-р зууны Хятадын Тан улсын үед хүрч ирээд, тоорын модон хавтаст тарнын сахиулсаныг хүний ертөнцийн хоёр жанжинаар сольжээ. Тан улсын үеийн хоёрдох хаан Ли Ши мин үргэлж ордны гадна чөтгөр бахирч байна гэж зүүдлээд цочин сэрдэг байсан юм гэнээ. Тан улсын төрийн тулга тавьсан том жанжин Чинь Шү бао болон Вэй Чи гүн цэргийн зэвсэг атгаж, ордны хаалганд зогсон манаа манж чөтгөр хөөсөнд Тан улсын тайзун Ли Ши минь амгалан нойрссон юм гэнээ. Хэдэн шөнө дараалан хоёр жанжинаа үүдэнд зогсоож төвдөхгүй болохдоо Тан улсын Тайзун хаан энэ хоёр жанжны хөргийг хүнээр зуруулан хаалганыхаа хоёр талд нааж чөтгөрийн дарлага болгожээ. Хааны ордонд гарсан энэ учир иргэдийн дунд уламжлан тархаж, иргэд ч Чинь Шү бао болон Вэй Чи гүнгийн зургийг үүдэн хоёр талдаа нааж, үүдэн сахиулсан болгов гэнээ. Сүүлээр нь энэ тоорын модон хавтсан тарни цагаан сарын хос уянга болж хувирсан нь ч бас нэг явцтай юм. Уламжлал ярианаас үзэхэд, манай тоололын 964 оны цагаан сард, тухайн үеийн нэг язгууртан тоорын модон тарнын хавтан дээр " шинэ ондоо баяр жаргалтай, цагаан сардаа цаглаш амгалан" гэсэн хоёр бадаг өлзий дэмбэрэлт үг бичсэн нь даруй Хятадын хамаг анхны хос уянга болсон юм. Түүнээс хойш бичгийн хүмүүс цагаан сарын хос уянга бичих явдлыг эрхэмлэн, аажмаар өргөн олон хүн ардын дунд уламжлагдаж ирсэн байна. /Пэрлаймаа орчуулав/ 1 2 3
|