Цагаан сарын уянгийн ирэлтийн тухай ярихад, Хятадын иргэдийн зан үйлийн доторхи ад чөтгөрээс зайлуулах Таодү тарнын тухай дурдах хэрэгтэй байна. Эртний домог үлгэрт, зүүн тэнгэсийн хөвөөнд үзэсгэлэн сайхан уул устай Дү шү шань гэсэн уул байсан гэнээ, энэ уулыг мөн Тао дү шань уул гэж нэрлэж байв. Учир нь энэ ууланд нэг том тоорын модтой учраас тоорт мод гэсэн утгаар нэрлэсэн юм байна. Энэ тоорын модны үндэс намаа нь 3000 газар үргэлжилж байсан юм байжээ. Энэ том тоорын модны салаа намаа нь шүхэр шиг бууж, газарт яг л том хаалга шиг харгдах юм. Дү шү шань уулан дээр янз болгоны чөтгөр амьдарч, ууланаас буухдаа эрхбиш энэ том хаалгаар өнгөрөх хэрэгтэй учраас тоорын модны намаа салаагаар бүтсэн энэ үүдийг мөн " чөтгөрийн хаалга" гэж нэрлэж байсан байна. Тоорын модны хамаг дээр нь алтан өнгөт эр тахиа сууж, өглөө эрт нарнаас өмнө энэхүү эр тахиа үүр цайсаныг мэдээлдэг байна. Энэ үеэр шөнийн цагаар уулнаас буусан чөтгөрүүд заавал ууландаа буцах хэрэгтэй. Уулын хаалга сахисан хоёр сахиулсаны нэг нь Шэн Шү, нөгөө нь Юү Люй. Энэ хоёр сахиулсан ууланд суугаа олон чөтгөр шолмын үйл хөдөлгөөнийг байцааж, аль нэг чөтгөр нь муу ажиллагаа хийж түйдэх юм бол, түүнийг өвсөн дээсээр хүлиж, барсын хоол болгодог учраас хорвоо ертөнцөд тэнэгч чөтгөр шолом бүхэн энэ хоёр сахиул сахиулсанаас айж эмээдэг юм гэнээ. Иймээс хүмүүс энэ хоёр сахиулсаны хөргийг зурах буюу тоорын модон хавтсан дээр тэр хоёр сахиулсаны нэрийг бичээд хаалганыхаа хоёр талд нааж, хадаад, гай барчдыг үлдэн хөөхийг бэлэгдэж байдаг юм байна. Ийм хоёр тоорын модон хавтасыг " тоорын модон тарни" гэж нэрлэж байдаг байна.
1 2 3
|