Хятадын Хү Нань мужийн баруун хэсгийн Хү Шиншаний уулархаг нутагт ёо үндэтний нэг салбар— Хуа ёо буюу гоё өмсгөлтэй ёочууд амьдарч байдаг. Тэдний хүн ам нь таван мянга орчимхон юм. Хуа ёочуудын гоё сайхан хувцас өмсгөл, өвөрмөц онцлогтой зан үйл, байгалийн сайхан өнгө үзэмж нь аялал жуулчлалаар хүрэгсдийн сонирхлыг татаж байна.
Дөрвөн зуу гаруй жилийн түүхтэй энэ үндэстнийг яагаад Хуа ёочууд гэж нэрлэх болсон бэ? гэвэл тэдний хувцас өмсгөл нь гоё сайхан байдаг, ялангуяа охид хүүхнүүдийн хувцсыг өнгө бүрийн торгон утсаар хатгамал хатган урлан оёдог болохоор туйлын гоё сайхан байдаг. Иймээс хүмүүс хуа ёо—гоё өмсгөлтэй ёочууд гэж нэрлэх болжээ. Гоё өмсгөлтөй ёочуудын тосгонд томилолтоор олон очиж байсан сэтгүүлч эмэгтэй Е- Чин хэлэхдээ,
Хуа ёочуудын хувцас өмсгөл нь нээрээ гоё, нүдээр харсангүй юм бол хуа ёо охидын хувцас өмсгөлийн гоё сайхныг мэдрэхэд бэрх, нэг л үгээр хэлбэл дэлхийн хамгийн сайхан өнгө будаг хуа ёочуудын хувцас өмсгөл дээр харагддаг гэж хэлэхэд илүүдэх юм байхгүй гэжээ.
Толгойн гоё алчуур, урт цамц, хатгамалтай юбка, өнгийн сайхан бүс зэрэг нь бүр хуа ёо охидын онцлогийг харуулж байдаг. хувцас өмсгөл дээр урлан хатгасан луу гарди, шувуу шаазгай, цэцэг навч, загас жараахайг хуа ёо охид нэг нэг зүү, нэг нэг ширхэг утсаар урлан хатгасан юм.
1 2 3
|