Хуа ёочууд он удсан хөгшин мододыг тахин шүтдэг. Хуа ёочуудын тосгоны эргэн тойронд заарт мод, заан модоор голлосон балар ой байдаг. Балар эртний модод хүн ардыг нь хамгаалан модтой адил урт удаан наслуулаач гэж хуа ёочууд залбирч явдаг. Тосгоны иргэд хөгшин моддын хажуугаар гарахдаа илбэн залбирч ивээл өршөөлөө хайрлахыг даатгадаг.
Хуа ёо залуу Фэн Жиань танилцуулж хэлэхдээ, манай хуа ёочууд хөгшин моддыг шүтэн биширдэг. Ууланд явж байгаад төөрөхөд хүрвэл хөгшин модыг хайж яваарай тэнд айл өрх байдаг гэж ахмад буурлууд сургадаг юм гэжээ.
Хуа ёочуудын ардын дуу нь ч алдартай билээ. Эрэгтэй эмэгтэй зулуус хайрын дуугаа дуулж насны ханиа сонгоно. Тариан газар хөдөлмөрийн талбайд хөгшин залуу эрэгтэй эмэгтэй гэсэнгүй дуугаа хангинуулж баяр хөөртэй ажиллаж хөдөлмөрлөж байдаг.
Хуа ёочуудын гэрлэх ёс ч их өвөрмөц байдаг. Нэг айлын хүүхэн мордоход бүх тосгоноороо хөдөлж, эрэгтэйчүүд хатгамалтай ууж өмсөн шинэ хүнийг угтах эгнээнд оролцон, эмэгтэйчүүд хамгийн гоё хувцсаа өмсөн цэцэгт шүхэр барьж охин мордуулах эгнээнд оролцоно. Хуа ёочуудын заншил ёсоор залуу хос хайр дурлалтай болж гэр бүл болоход зууч эр зуучилна . Тэр нь нутгийн өргөн мэдлэгтэй хэлж ярихдаа чадамгай, олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн хүн байх ёстой юм. Хуримын ёслол дээр шинэ бэрийн найз нөхөд нь зууч эрийн бие дээр шавар шидэж, бүх бие нь хэдий их шавартай бол тэдий баяртай байдаг гэнэ. /Урангоо орчуулж бэлтгэв/ 1 2 3
|