Хуа ёо охид багаас хатгамал хатгаж сурна, урлан оёсон хувцас өмсгөл нь хэдий олон бол уран ажилсаг охин хэмээн алдаршиж, хол ойрын ажилсаг залуусын анхаарлыг татдаг байна. Иймээс охид үргэлж нэг дор цугларан хатгамал хатган гарын уранаа сэмээр уралдан өрсөлддөг байна.
Хуа ёо охин Ли Ли хэлэхдээ, охин хүн арван нас хүрсээр хатгамал хатгаж сурдаг. Би юбка дээр загас хатгаж байна гэжээ.
Хуа ёо охидын танилцуулснаас үзвэл, нэг юбка урлан хатгахад хурдандаа хагас жилийн хугацаа хэрэглэдэг гэнэ. Хуа ёо хүүхнүүд ажил хөдөлмөр хийхдээ ч өнгийн сайхан алчуур ороож гоё хатгамалтай цамц юбка өмсдөг болохоор өнгө ялгарсан дэлгэрэх үзэсгэлэн сайхан цэцэг мэт харагддаг.
1 2 3
|