• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-28 19:59:28    
Цаасан буутай битүүн

Хятадын Олон Улсын Радио

     Золголт гэж бие биенийхээрээ хэсэхгүй юмаа. Нам тайван, гадаа таарсан хүмүүс бие биедээ сар шинийн мэнд хүргэх маягаар золгох юм. Шинийн энэ өдрүүдэд төв радиогийн нэгэн настнынд очиж золгосон. Бусад өдрүүдэд нь явган аяллаар ууланд явж, гадуур Ванфужингийн гадаад номын дэлгүүр оронгоо гудамжаар зугаалж германы 2 сэтгүүлч найзтайгаа хоолонд орсон шиг өнгөрүүллээ. Хоолны газрууд хүн ихтэй, найз, нөхдүүд бол бие биенийхээрээ орно гэхээсээ илүү хамтдаа нэг аятайхан газар ороод хоол идчихийг илүүд үздэг болжээ. Бээжин хотын томоохон үйлчилгээний газрууд бол бүтэн цагаар ажиллаж байна. Ванфужингийн номын дэлгүүрт гэхэд жирийн өдрүүдээс ялгарах юмгүй олон хүнтэй байналээ.

    Энэ өдрүүдэд Бээжин хотын И Хэ юань цэцэрлэгт хүрээлэн, Бэй хай цэцэрлэгт хүрээлэн, Тэнгэрийн сүм зэрэг 11 том цэцэрлэгт хүрээлэнгүүд дотоод гадаадын жуулчдаар дүүрэн, давхардсан тоогоор нийт 120 мянга 550 хүнийг хүлээн аваад байна гэнэ. Алтан 7 хоногийн турш Бээжин хотынхон энд тэндгүйтомоохон цэнгүүн зохион байгуулж, 105 удаа томоохон шоу тоглолт зохион байгуулахаар бэлдсэн байна.


1 2 3