Хятадын нэрт кино найруулагч Жан И-мүгийн найруулсан " хотоор дүүрэн алтан хуяга дуулгатан" гэсэн киноог дэлхийн хэмжээнд нэг сар дэлгэцэнд гаргаж, дотоод гадаадад дах үзвэрийн орлого нь асар их амжилт тогтоож, бодит амьдралыг харуулсан бусад утга урлагийн кинонууд хэдийгээр арилжааны кино шиг их орлого олоогүй ч, нийдэм сайн үнэлгээ хүлээсэн байна. Арилжааны кино болон утга урлагийн кино өнөө Хятадын киноны захын хөгжилд хошуучилж байна.
Арилжааны кино сүүлийн хэдэн жилд л Хятад оронд буй болсон юм. Үзвэрийн их орлого олж, арилжааны олон олон хүчин зүйлийг хурамдуулсан, жишээлбэл гяларч яваа одод, нэртэй найруулагч, их хөрөнгө оруулалт, нарийн будлиантай онцгой үр ашигт киноог хүмүүс арилцааны кино гэж үздэг банйа. Бусад кино нь бол харин утга урлагийн кино юм.
Жан И-мүгийн найруулсан " хотоор дүүрэн алтан хуяг дуулгатан" гэсэн кино бол тэр чигээрээ арилжааны кино. Тус киноонд зохиосон үлгэр Хятадын эртний хааны гэр бүлд гарчээ. Энэ киноонд хааны ордны асар их үзэмж болон дайны талбай нь үзэгчдэд сонорын гайхамшиг төрүүлж байдаг. Асар их хөрөнгө мөнгө оруулж зураг авсан тус киноог ноднины 12-р сарын 14-ны өдрөөс Бээжинд анх дэлгэцэнд гаргасанаас хойш, хэвлэл мэдээлэлийнхний мэдээлсэнээс үзэхэд, нэгхэн долоо хоногт 200 сая юаний билет зарсан юм банйа. Хятадын театрууд хамгийн таатай цагт бөмбөрүүлэн дэлгэцэнд гаргаж ирсэн байтал одоо ч энэ кино нь том том кино театрын хамгийн олон хүн сонирходог кино хэвээр байна. " Хотоор дүүрэн алтан хуяга дуулгатан" гэсэн кино бол маш их амжилт олсон арилжааны кино мөн гэж Хятадын үзэгчид үзэж байна.
1 2 3 4
|