Хятад улс дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орсоноос хойш, төрийн өмчийн бус хөрөнгө киноны зураг авах болон кино дэлгэцэнд гаргах захад улам олон орж, нэлээд их хэсэг хөрөнгө нь нэрт кино найруулагчийн найруулсан арилжааны киноонд орж байна. Тийм болохоор нэрд гараагүй залуу найруулагч нар хөрөнгө мөнгө цуглуулах жич киногоо гүйлгээнд оруулах талаар бэрхшээлд учирч байна. Хэдийгээр ийм байсан ч хэсэг залуу найруулагч нар Хятадын орчин үеийн нийгмийн амьдралыг тусгасан киноог дор өртөгөөр үйлдэж байна. 2006 онд Хятадын үйлдвэрлэсэн 330 киноны доторхи гурваны нэг хувийн кино нь даруй ийм уран бүтээл болох юм. Зарим кино найруулагчийн бага хөрөнгө оруулан үйлдсэн кино нь олон улсад нэр хүнд олсон байна. Лю Же бол даруй тэдний доторхи нэг нь юм.
ЛюЖегийн найруулсан " морин дээрэх шүүх" гэсэн киноонд Хятадын алс хязгаар ядуу нутгийн шүүгчид тулгарсан хууль хэрэгжүүлэх талын бэрхшээлт байдлыг харуулсан байна. Энэ киноог дэлгэцэнд гаргасны дараа олон нийт болон засгийн газар алс хязгаар нутгийн хууль хэрэгжүүлэх нөхцлийг сайжруулах асуудалд ихэд анхаарал хандуулсан байна. Энэ кино нь Винесийн киноны наадмын алс хязгаар нутгийн хамгийн шилдэг киноны том шагнал хүртсэн юм. Хятадын киноны зах зээлийг цэцэглүлэн хөгжүүлэхэд арилжааны кино шаардагдах мөртөө соёлын кино ч шаардагдах юм гэж Лю Же үзсэн банйа. Тэрээр хэлэхдээ:
1 2 3 4
|