• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-06 10:24:05    
Арилжааны кино болон утга урлагийн кино хамтаар Хятадын киноны захад хошуучилж явна

Хятадын Олон Улсын Радио

      Энэ киноны доторхи маш олон жүжигчин нь сайн тоглож байна. Ялангуяа гол дүрийн нэг болсон Жү Же-лүний тоглох мэргэжил маш их дээшилжээ. Энэ киноны зураг маш гоё, ёстой л удвал цэцгээр дүүрчээ. Би энэ киноог сонирхоод маш сэтгэл догдолсон гэжээ.

     " Хотоор дүүрэн алтан хуяг дуулгатан" шиг ийм их өртөгтөй арилжааны кино нь Хятадын улам олон үзэгчийн сонирхол татаж байна. Үүнээс өмнө гадаадаас оруулсан арилжааны кино Хятадын үзэгчдэд сайшаагдаж байв. 1998 онд " Тайтаник номерт хөлөг онгоц" гэсэн кино Хятад улсад 350 сая юаний орлого олсон амжилт бүтээсэн юм. Сүүлийн хоёр жилд Жан И-мү, Чэн Кайгэ зэрэг Хятадын нэртэй найруулагч нар асар их хөрөнгө мөнгө оруулан арилжааны кино үйлдэж эхэлсэн бөгөөд тэд дэлхийд нэртэй ододыг киноондоо тоглуулан, үйлдэх талаараа ч олон улсын цагийн өнгө дагасан хүчин зүйлийг нэн олон зээлдэн оруулж, киногоо сурталчлахыг анхаарсанаар, Хятадын киноны захад импортын арилжааны кинотой өрсөлдөгч болсон төдийгүй олон улсын захад орсон байна.

     " Хотоор дүүрэн алтан хуяг дуулгатан", " шөнийн найр" гэх зэрэг арилжааны киноог дэлгэцэнд халуун хөгжилтэй тавьж байгаагийн зэрэгцээ өөрийн өртөг нь дор утга урлагийн кинонууд ч үзэгчдийн сайн үнэлгээг хүлээж байна. " Гурван хавцлын сайн сэтгэлт хүмүүс", " галзуурсан чулуу" гэсэн энэ хоёр кино бол тэдний доторхи төлөөлөгч юм. 36-тай залуу найруулагч Жя Жан-кэгийн зураг авч үйлдсэн " Гурван хавцлын сайн сэтгэлт хүмүүс" гэсэн кино нь Хятад оронд байгуулагдаж байгаа усан аж ахуйн барилга- гурван хавцлын том далангаар ахуй үзэгдэл болгон, хоёр хос эрэгтэй эмгтэй залуугын жирийн амьдралыг өгүүлсэн байна. Энэ кино 2006 онд Винесийн киноны наадмын алтан арслан шагнал авчээ. 29-тай найруулагч Нин Хаогийн зураг авч үйлдсэн " галзуурсан чулуу" гэсэн киноны үлгэр болон хүмүүсийн яриа нь юмэрлэг шогтой, кино театарт дэлгэцэнд гаргасаны дараа үзвэрийн орлого нь өөрийн өртөгөөсөө 10 дахин давсан байна. Хятадын Киноны Дээд Сургуулийн профессор Жан Хүйжюйнь, арилжааны кинотой зэрэгцүүлбэл утга урлагийн кино ч Хятадын киноны захын шинэ онцлог болж байна гэж үзсэн байна. Тэрээр хэлэхдээ,

 

     Нин Хаогийн энэ кино маш олон асуудлыг харуулж байна гэж би үзэж байна, бага хөрөнгө оруулан үйлдсэн киногоороо их олон үзэгчдийн талархал сайшаалыг хүлээсэн үлгэр жишээ болох юм. Өөр нэг тал нь гэвэл тэрээр өнөөгийн киноны захад залуу хүмүүс нийгмийн асуудалд зарим талаар анхаарал хандуулж байгаа жич өрнөдийн кино болон зарим сонгодог киноны доторхи маш ухаан билигтэй, анхаарал татсан зүйлийг тэрээр хураангуйлаад, энэ зохион бүтээх хамт олныхоо оюун ухаан авьяас чадварыг нэн их харуулсан байна гэжээ.

1 2 3 4