Энэ удаад Та бүхэндээ дунд сургуулийн хүүхдийг Бээжин хотод суралцуулах боломж, нөхцлийн талаар өөрийн олж мэдсэнээсээ танилцуулахаар бэлтгэлээ.
Хүүхэддээ тохирсон сургуулийг нь олж оруулна гэдэг хаа ч амар ажил бишээ. Сургалтын хөтөлбөр нь зүгээр юмуу гэхээр, нөхцөл нь таалагдахгүй, нөхцөл нь зүгээр юм даа гэхэд төлбөр нь хирээс хэтэрсэн байх жишээтэй. Бээжин хотод байнга оршин суух эрхтэй гадаадын иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Гэр бүлээрээ суурьшин ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо ч багагүй хувь эзлэх болжээ. 2006 оны сүүлчийн тоо баримтаас үзвэл Бээжин хотод хоёр талын албан ёсны гэрээгээр ирж ажиллаж байгаа гадаадын иргэд гэхэд 40.000 давлаа гэсэн тоо гарсан байдаг. Бээжин хотноо удаан хугацаанд суух гадаадын иргэдийн тоо нэмэгдэж байгааг дагалдан тэдний гэр бүлийн гишүүдийн нийгмийн асуудлыг зохицуулахад хамаарах салбарууд ч өсөлт, хөгжилттэй байна. Бээжин хотод гадаадын иргэдийн хүүхдүүдийг сургадаг цөөнгүй сургуулиуд бий. Тиймээс хэрвээ та хүүхдээ Бээжин хотын дунд сургуульд сургахаар шийдсэн бол сургууль судлахаас ажлаа эхэлсэн нь дээр. Гадаадын оюутан, сурагч элсүүлдэг сургуулиуд ихэвчлэн web хуудастай, шинэ элсэлт хариуцсан албатай нь харилцахдаа англи хэлээр хандах боломж бас бий.
1 2 3
|