• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-07 16:23:49    
"Гадаад хүүхэд"

Хятадын Олон Улсын Радио

     Тэр нь ойролцоогоор 200-800 RMB байна. Ингээд хүүхдийнхээ хятад хэл дээр бэлдэн нотариатаар батлуулсан хувийн хэрэг, Бээжин хотод албан ёсоор оршин суух эрхийг батлах баримт бичгүүдийг үндэс болгон элсэх сургуульдаа бүртгүүлнэ. Сургалтын албаны хүнтэй тухайн сургуулийн нөхцөл, сургалтын онцлог, шаардлагуудын талаар нарийвчлан ярилцсаны дараа хоёр тал гэрээ байгуулах ажилдаа орно. Ер нь гэрээ байгуулахдаа нөхцлүүдтэй нь нухацтай танилцаж, тодорхой хугацаанд дахин бодож, хүүхэдтэйгээ болон гэр бүлийнхээ гишүүдийн саналыг авах хэрэгтэй. Энэ нь хүүхдээ сэтгэл хангалуун сургуульд нь явуулах үндэс болохоор тэр. Ихэнх олон улсын сургуулиуд дотуур байртай. Хүүхдээ дотуур байранд суулгах эсэхээс хамаарч сургалтын төлбөр нь бас өөр өөр. Зарим эцэг эхчүүд хятад хэл, соёлын орчинг энгийн нөхцөлд хамгийн сайн сургах арга бол Бээжин хотын улсын зэрэглэлийн энгийн сургуульд хүүхдээ сургах явдал гэж үздэг. Энэ нь хотын захын дүүрэгт амьдардаг хүмүүст гэрийнхээ ойр сургуулиудад хандах бас нэгэн аятай боломжийг олгодог. Гэхдээ ийм сургуулиуд гадаадын хүүхдүүдийг элсүүлэх хууль дүрэмгүй гээд тун хавьтуулахгүй. Гэсэн ч энгийн сургуулиудад суралцдаг монгол хүүхдүүд бас цөөнгүй юм билээ. Эрхэм сонсогчидоо, "Найрамдлын гүүр" нэвтрүүлгийн "Харийн хүний нүдээр" булангаар Бээжингийн дунд сургуульд хүүхдээ сургах боломж нөхцлийн талаар танилцууллаа.


1 2 3