• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-07 16:23:49    
"Гадаад хүүхэд"

Хятадын Олон Улсын Радио

     Гэхдээ л хүүхэддээ сургууль олох ярвигтай ажлыг зохицуулахад хятад хэлтэй бол нарийн ширийн асуудлаар сайн ойлголцож сонголтоо бүрэн, сайн хийх боломж илүү юм билээ. Бээжин хотод Боловсролын газрын албан ёсны зөвшөөрлөөр гадаадын иргэдийн хүүхдүүдийг сургах эрх бүхий 4 сургууль байдаг. Бээжин хотын Хүйвэн дунд сургууль, Бээжин хотын Багшийн Их сургуулийн харъяа 2-р дунд сургууль, Бээжин хотын гадаад үйлчилгээний коллеж, Бээжин хотын олон улсын урлагийн сургуууль 4 болно. Мөн гадаадын хүүхдийг элсүүлэх туршилтын зөвшөөрөлтэй нийт 60 сургууль байдаг юм байна. Эдгээр суруулиудын ихэнх нь хотын захдуу дүүргүүдээр байрладаг. Бүх сургуулиудын ерөнхий байдалтай танилцсаныхаа дараа сургалт нь боломжийн гэж үзсэн, гэртээ ойрхон сургуулиудыг сонгон нарйивчлан сонгох ажилдаа орно. Нарийвчлан танилцахаар сонголт хийсэн сургуулиудаа биеэр очиж үзэх нь зүйтэй. Элсэлтийн алба нь шинэ хүүхдүүдийг дараагийн улирлын хичээл эхлэхээс 6 сар орчмын өмнөөс бүртгэж эхэлнэ. Сургалтын төлбөрийн хувьд харьцангуй өндөр, гадны хүмүүсийн үзэж байгаагаар Beanstalk International School, Энэтхэг болон Пакистаны Элчин сайдын яамдын сургуулиудыг сургалт гайгүй хир нь үнэ нь бололмжийн гэх юм билээ. Beanstalk International School нь Чаоянг гэж олон улсын байгууллагууд хамгийн их байрладаг Бээжин хотын төв хэсгийн дүүрэгт байдаг, англи америк багш нар ажилладаг, жилийн төлбөр нь 10.000 орчим USD。 Сургалтын 70 хувь нь англи хэл дээр, 30 хувь нь хятад хэл дээр явагддаг. Wireless компьютерийн танхимууд, англи хятад хэлний лаборатори танхимуудтай. Дэргэдээ 2-6 насны хүүхдүүдийг элсүүлдэг олон улсын стандартын цэцэрлэгтэй, төлбөр нь 6250 орчим USD. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль хайж байгаа нөхцөлд BZIS буюу Бээжингийн Zhongguancun олон улсын сурууль хамгийн тохиромжтой. Америкийн шинжлэх ухаан, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудын загварыг суурь болгосон маш сайн тоноглогдсон танхимуудтай, сургалтын шилдэг нөхцөлтэй сургууль. Сургалтын төлбөр нь 12.000 орчим USD。 Чаоянг дүүрэгт байрладаг Пакистаны Элчин сайдын яамны дэргэдэх Олон улсын дунд сургууль. Мөн олон улсын стандарт хангасан сургалтын баазтай, англи, хятад хэл дээр сургалтаа явуулдаг 40 гаруй орноос ирсэн 300 гаруй гадаадын хүүхдүүд суралцдаг, сургалтын сарын төлбөр нь 250-500 орчим USD。Doncheng гудамжинд байрладаг, 55 дугаар сургуульд овоо хэдэн монгол хүүхэд суралцдаг юм байна. Бээжин хотын жирийн дунд сургуулиудаасаа ялгаатай нь гадаадын хүүхдүүдийг сургадаг олон улсын сургалтын тэнхимтэй. Ахлах сургууль нь хятадын их дээд сургуулиудын элсэлтэд бэлтгэх болон хятадын их дээд сургуулиудад элсэх эрх хангах хятад хэлний HSK-д бэлтгэх ангиудтай, дунд ангиуд нь хятад хэл дээр хичээллэдэг. Гадаад хүүхдүүдэд зориулсан хятад хэлний хагас жилийн түргэвчилсэн бэлтгэл ангиудтай. 11- 17 насны хүүхдүүдийг элсүүлдэг, жилийн төлбөр нь 28.000- 31.000 RMB。 Сургуулийн элсэлтийн албаныхантай уулзахдаа хятад хэлээр чөлөөтэй ярьдаггүй бол хэлмэрч дагуулж очих нь зүйтэй. Учир нь олон улсын сургуулиуд хэдийгээр ихэнх багш нар нь төрөлх англи хэлтэй байсан ч сургалтын албаны ажилтнууд нь англи хэл төдий л сайн биш хятад хүмүүс байх нь элбэг. Ихэнх сургуулиуд нэр мэдүүлэх хураамж гэж авдаг.

1 2 3