1992 онд Хятадын зүүн нутгийн далайн эргийн боомтын хот Лянь Юнь Ганаас Голландын Рутердам хүрэх галт тэрэг албан ёсоор нэвтэрснээс хойш Шинжааны төв Ази болон дорнод европын орнууд хоорондын харилцаа олширч, төвөөс алсалагдсан Шинжаан нутагт эдийн засгаа хөгжүүлэх бас нэгэн шинэ зам нээгдсэн юм. өрнө зүг, наран жаргах зүг нээгдсэн тэр хаалга бол Шинжааны уйгарын өөртөө засах раионы борталын монгол өөртөө засах жоуд байдаг алаг уулын амны боомт болно.алаг уулын амны боомт бол Хятадын эх газрын цорын ганц төмөр зам, засмал зам, нефть дамжуулах хойлойг хослуулсан нэгдгээр зэрэглэлийн боомт болно. Алаг уулын амны боомтын хамааралтын зөвлөлийн дэд дарга Түгжээтэй уулзаж ярилцлаа.
Борталд байгаа монголчууд голдуу Чин улсын тэнгэр тэтгэгч хааны үед 1760-аад оны эхээр Өвөр монголоос хилийн цэргээр нүүж ирсэн цахар монголчууд болон 1771 онд ижил мөрний урсгал дагуу нутгаас буцаж ирсэн торгууд ястны нэг хэсгээр бүрэлдсэн юм. цагаан сарын нэвтрүүлэг бэлтгэж явахдаа бид Шинжааны уйгарын өөртөө засах раионы үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн орлогч дарга байсан, эрдэмтэн Чүлтэм гуайтай уулзаж, цахар монголчуудын Шинжаанд нүүж нутагласан түүхийн талаар сонирхож ярилцлага авсан юм. Чингийн төр тухай жилүүдэд зүүнгарын урвалгааныг түвшитгэсний дараа Хятадын баруун хязгаарт дотоодын дайн дажингүй амар амгалан болсон мэт боловч Чин гүрний их цэрэг дотор газар татагдан явснаас хойш хуучин зүүнгарын нутаг руу цагаан хаант Орос улс их л санаархах болжээ. Түүхийн иймэрхүү ахуй нөхцөлд тэр нутагт урт хугацаагаар цэрэг суулгаж, хилийн нутгийг гаднын түрэмгийллээс хамгаалах шаардлага гарч ирсэн байлаа. Ингээд тэнгэр тэтгэгч хаан өөрийн биеэрээ зарлиг буулгаж, чуулалт хаалгаас хоёр хувааж нэжгээд мянган цахар цэргийг гэр бүлийн хамт Шинжаанд нүүлгэн суулгахаар шийджээ. Түүнээс хойш цахар монголчууд Шинжаанд нутаглаад 244 жилийн нүүр үзэж байна.
1 2 3
|