244 жилийн урт удаан хугацаанд Шинжааны цахар монголчуудын зан үйл ямар болж хувиран өөрчлөгдсөн бол гэдэг нь үнэхээр маш их сонирхолтой асуудал юм. Борталд байгаа цахар монголчуудын ёс заншлын талаар Шинжааны нэрт зохиолч, эрдэмтэн Га. Гомботой уулзаж сонирхлоо. га. гомбо бол Шинжааны шинэ үеийн монгол уран зохиолын үүсэл хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм. Шинжааны монголчууд түүний зохиолын өвөрмөц сайхан хэл хэллэг, гайхамшигтай уран сэтгэмж, унших тутам ухаарал хайрламаар санаа ахуйг шүтэн биширсээр ирсэн юм. Га. Гомбо өнгөрсөн жил Горхи гэдэг романаа хэвлүүлж, борталын голын хөвөө дагуу амьдарч байгаа монголчуудын амьдралыг нүдэнд үзэгдэж гарт баригдан сэтгэлд хоногштол зурагласан билээ. Зохиол бүтээл туурвихын дагуу тэрээр цахар монголчуудын зан үйлийг судлахын тулд нутгийн буурлуудыг хэдэн жил сурвалжлан явж, Шинжааны цахар монголын зан үйл гэдэг эрдэм шинжилгээний томоохон бүтээл туурвисан байна.
1993 онд монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болсон олон улсын монгол уртын дууны наадам дээр Шинжааны борталаас очсон дуучин Жангуу гэдэг дуучны дуулсан салхин жигүүртэй шувуу дууг сонсоод тэр үед монгол улсын ерөнхийлөгч байсан Пунсалмаагийн Очирбат, борталын монгол уртын дуу яасан их сэтгэлийн тэнхээтэй юм бэ хэмээн шагшин магтаж байсан гэдэг. Олон улсын ардын дууны тэмцээний мөнгөн медальт, Хятадын соёлын яамны гарамгай ардын урлагч цолтой Жангуутай сар шиний өмнөхөн золгож, ярилцсан юм.
1 2 3
|