• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-09 18:16:53    
Цагаан сарын тусгай нэвтрүүлэг 

(3)


Хятадын Олон Улсын Радио

      Монголчууд хайртай юмаа бор өнгөөр зүйрлэдэг заншилтэй. Миний муу бор хүү гэнэ. Талын бор малчин гэж өөрийгээ нэрлэх дуртай. Монгол улсын төрийн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, санаа алдахад эхийн сүү тагнайд амтагдсан боржигны бор тал минь гэж уянгалж үй олон хүний сэтгэлийн хөвчийг доргиож байсан удаатай. Өвөг дээдэс маань энэ нутгийг бортал гэж нэрлэсэн нь ч тийм улбаатай гэж би бодно. Уул болгондоо овоотой, ус болгондоо домогтой бортал ерөөсөө л байгалийн амьд зураг юм. уул усных нь домгоос нэгийг сонсон суусу гэлээ би. Борталд отог сайр, рашаа, рашаат гэдэг гурван сайхан халуун рашаантай булаг байдаг. Эрт урьд цагт тэнгэрийн долоон дагина сайхан сайрмын нууранд умбан зугаацаж байхдаа нутгийн малчид өвчин тахалд дарагаад байгааг хараад их өрөвджээ. Тэнгэрийн долоон дагина тэнгэртээ нисэн харьтал тэдний дундаас гурван дагина нь рашаан булаг болж энэ нутгийн хүмүүсийн өвчнийг эдгээе гэж зөвшөөд сэм газар бууж ирээд оргилсон булаг болон хоцорсон гэдэг. Гурван дагинын хувилсан гурван рашаан маань одоо ч гэсэн рашаан усаа бургилуулсаар байгаа юм. рашаан булгийнхаа хөвөөнд борталын монголчууд дуулах дуртай, рашаат гэдэг газар чинь адуу малын минь байрь шуу, асгаруулаад юугаа хийх вэ, амьд л байвал золгоно шүү дэ гэж дуулсаар байна.

      Эрхэм сонсогчид оо, та бүхний сар шинийн баярт зориулсан тусгай нэвтрүүлэг өндөрлөх агшинд сурвалжлах явцад болсон нэгэн сонирхолтой явдалыг та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдаж байна. Манай сурвалжлагч Урьхан бортал нутагт анх очиж байгаа хүн л дэ. Тэр нэг удаа буудлын хаалгыг нээх гэж Бээжинд дэхь гэрийнхээр түлхүүрийг гаргахыг нь хараад бортал холын хүнд ч өөрийнх нь гэр шиг санадгжээ гэж бодогдож байсан юм. гэрийн түлхүүрээр буудалын хаалга нээгдэхгүй боловч нутгийн сайханд сэтгэлийн гэгээвчээр гэрэл тунарсаар байна.

     Та бүхний хүлээн авч сонсонд баяраллаа. Нэвтрүүлгийг урьхан баатар бэлтэглээ. Эн ялдамд нэвтрүүлэг хийх явцад харамгүй тусламж үзүүлсэн Бортал Жоугийн ухуулах хэлтэсийн Бао Жинь Чуань,Ли Су Рун, зохион байгуулах хэлтэсийн орлогч дарга Тие шань, Бортал хотын Чиндал Шяны орлогч дарга Батжав,борталын хотын үйлдвэр худалдааны товчооны дарга Пү. Баатар, Борталын телевизийн монгол ридакцийн дарга Чойдосүрэн, бортал Жоугийн дуу бүжгийн чуулгын дарга Баянбулаг нар болон бусад хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Сайхан шинэлээртэй сонсогчид оо. /Хариуцлагатай редактор цэцэн/


1 2 3