• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-16 17:01:21    
Ерөнхий сайд Вэнь Жябао дотоод гадаадын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав [Radio]

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын төрийн дээд эрхт байгууллага- БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 16-ны өдөр Бээжинд өндөрлөв. Хаалтын хурлын дараа Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао их хурлын хэвлэлийн төлөөлөгчийн урилгаар дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзсан бөгөөд сэтгүүлчдийн сонирхсон ард иргэдийн амьжиргаа, авилгалын эсрэг авах арга хэмжээ, цэргийн зардал зэрэг асуултад хариулсан байна. Энх тайвнаар хөгжих, шинжлэх ухаанчаар хөгжих, эв зохицонгуй хөгжихийг баримтлах л юм бол Хятад улсаа баян, хүчирхэг, ардчилсан, эвсэг зохицонгуй орчин үеийн улс болгон хөгжүүлж чадах юм гэж ерөнхий сайд Вэнь Жябао онцолсон байна.

      Энэ удаагийн хэвлэлийн бага хурал бол ерөнхий сайд Вэнь Жябаогийн тус сонгуулийн засгийн газрын ерөнхий сайдын хувиар "хоёр чуулганы" хугацаанд хийлгэсэн хамгийн сүүлчийн хэвлэлийн бага хурал болохоор мянга шахам сэтгүүлч сурвалжилсан байна. Ерөнхий сайд Вэнь Жябао хэвлэлийн бага хурал эхлэнгүүт засгийн газрын 4 жилийн ажлыг дүгнэж, засгийн газрын ажилд эрхбиш олон түмний хүсэл сонирхол, үзэл санааг баримтлах хэрэгтэй. Засгийн газрын ажилтнууд ард түмний шудрага зарц болохоос өөр ямар ч эрхгүй юм гэж онцолсон байна.

1 2 3