
Тэрээр хэлэхдээ: " Нэг ёс учрыг заавал ойлгох хэрэгтэй, даруй засгийн газрын бүх эрхийг ард түмэнд өгсөн юм. Аливаа бүхэн ард түмнийх, бүх зүйлд ард түмнийг түших хэрэгтэй. Бүх гавьяа бол ард түмнийх гэсэн ёс учрыг ойлгох хэрэгтэй" гэжээ.
Ард иргэдийн амьдрал ахуйн асуудлыг зохицуулахад эн тэргүүнд амьдралын бэрхшээлтэй хүмүүсийн амьдралд анхаарлаа хандуулж, хүн ардаа баяр жаргалтай аж төрүүлэх хэрэгтэй. Ингэж хийхэд ард олны сонгуулийн эрх, ардчиллаар бодлого тогтоох эрх, ардчиллаар удирдах эрх болон ардчиллаар хяналт тавих эрхийг баталгаажуулж, нийгмийн төв шудрага ёсыг ахиулах хэрэгтэй юм гэжээ.
Авилгалыг эсэргүүцэх бол өнөөгийн Хятадын олон давхаргын хамгийн их анхаарал хандуулан яригдаж байгаа асуудал болно. Ерөнхий сайд Вэнь Жябао сэтгүүлчийн холбогдох асуултад хариулахдаа:
"ялзран доройтсон тэдгээр этгээд нь аль салбарын, ямар хүн байсан ч, түүний зэрэг тушаал нь хэчнээн өндөр байлаа ч хуулийн дагуу чанга шийтгэх хэрэгтэй" гэж эрс илэрхийлсэн байна.
1 2 3
|