• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-16 17:01:21    
Ерөнхий сайд Вэнь Жябао дотоод гадаадын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав [Radio]

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улс хөгжиж хүчирхэгжихийн дагуу Хятадын цэргийн зардал нь сүүлийн жил гадаадын анхаарч байгаа хэлэлцэх сэдвийн нэг болжээ. Тус удаагийн хэвлэлийн бага хурал дээр зарим сэтгүүлч ч Хятадын цэргийн зардлын асуудлыг хөндсөн байна. Үүнд Вэнь Жябао хэлэхдээ: олон улсад хөгжсөн орон төдийгүй хөгжиж байгаа зарим орны цэргийн зардал Хятад улсынхаас давсан байна гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ: бид энх тайван хөгжлийн замаар замнахыг баримталж байгаа, энэ бол чин үнэнч юм. Бид батлан хамгаалах бодлого хэрэгжүүлж байна. Бидний хязгаартай цэргийн хүчин нь бүрмөсөн эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхийг хамгаалахын төлөө юм. Энэ асуудал дээр бид бүрмөсөн ил тод байгаа юм гэжээ.

      1 тэрбум 300 сая хүн амтай хөгжиж байгаа Хятад улсын хувьд Хятадын хөгжил нь хүрээлэн байгаа орчны асуудал бий болгох эсэх нь ч олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарч байгаа асуудал болно. Хэвлэлийн бага хурал дээр ерөнхий сайд Вэнь Жябао хүрээлэн байгаа орчныг хамгаалахыг байнга эрчимжүүлэх талаархи Хятадын засгийн газрын байр суурийг дахин нотолжээ.

      Хэвлэлийн бага хурал 2 цаг шахам үргэлжилсэн. Иргэдийн амьжиргаа, авилгалын эсрэг, цэргийн явдал, хүрээлэн байгаа орчин зэрэг асуудлаас гадна бас ардчиллын байгуулалт, хоёр эргийн харилцаа, хувьцааны захын хөгжилт, валютын нөөц, Хятад Японы харилцаа зэрэг асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуудалд ерөнхий сайд Вэнь Жябао хариулт өгсөн байна. /Баясгалан орчуулж, Пэрлаймаа хянав/


1 2 3