• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-23 14:58:15    
Эрдэмтэн Юй Дань

Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн Багшийн Их Сургуулийн профессо Юй Дань сүүлийн үе " эрдэм шинжилгээний од" болсон байна. Тэрээр телевизийн нэвтрүүлэгт өөрийн өвөрмөц хэлбэрээрээ Хятадын уламжлалт сонгодог зохиол- " шүүмжлэлт өгүүлэл"-ийг тайлбарлан ярьж, хүн ардынхаа дунд маш их нэр алдаршсан бөгөөд " шүүмжлэлт өгүүлэл"-ийн тухай түүний тайлбарлан бичсэн зохиолыг гүйлгээнд оруулаад 40 хоног болоогүй хугацаанд 1 сая 500 мянган дэвтэр худалдсан сайн амжилт тогтоосон байна. Дал гарсан настанаас аваад дунд сургуулийн хүүхдүүд, компанийн залуу ажилтадаас аваад гэр бүлийн эмэгтэйчүүд хүртэл Юй Даны тухай халуун хөгжилтэй ярилцах болсон байна. Одоо та бүхэнд Юй Даныг танилцуульяа.

      Интернетийн сүлжээн дээр сүлжээ ашиглагчид түүнийг " гоё профессор" гэж нэрлэж байна. Царайлаг гоё төрсөн Юй Дань түвшин төлөв харагдах бөгөөд уншигчидаар хүрээлэгдсэн гарын үсэг зурж номоо зарах газарт тэрээр хүн болгонд гарын үсэг зуран өгч, уншигч болгоноо инээмсэглэн үдэж байгаа нь харагдна.

1 2 3